Medee


“Дэлхийн мисс”-ээр филиппин бүсгүй шалгарлаа

Түгээх     Share on facebook Share on twitter
2013-09-30 08:20:23 - Гадаад
-АНГЛИ, АМЕРИКЧУУД МУСЛИМАНЧУУДЫН ДАЙРАЛТААС ЭМЭЭЖЭЭ-
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг гоо бүсгүй шалгаруулах “Дэлхийн мисс-2013” тэмцээний ялагчаар Филиппин улсын мисс Меган Янг тодорсон байна. Анх удаагаа зүүн өмнөд Азид зохиогдсон тус тэмцээн өнгөрсөн бямба гаригт Индонезийн Бали аралд цагдаагийнхны өндөржүүлсэн бэлэн байдал болон Муслиманы хатуу чиг шугам баримтлагч бүлэглэлийн хамгаалалт дор амжилттай болж өндөрлөжээ.
Эдүгээ 23 настай мисс Янг 2012 онд “Дэлхийн мисс”-ээр шалгарсан Хятадын мисс Wenxia Yu-гээс тэргүүн титмийг гардан авч, “Би дэлхийн хамгийн шилдэг мисс байхаа амалж байна” гэжээ. Тэрээр 10 настайдаа гэр бүлийхнийхээ хамт Филиппинд суурьшиж, хожим нэвтрүүлэгч болж, кинонд тоглох болсон байна.
Тус тэмцээнд орон орны шилдэг 127 мисс оролцож, тэргүүн титмийн төлөө авьяас билиг, ур чадвараараа өрсөлдсөн байна. “Дэлхийн мисс-2013” тэмцээний хоёрдугаар байрт Францын мисс, 20 настай Marine Lorphelin, удаахь байрт Ганын мисс, 22 настай Carranzar Naa Okailey Shooter шалгарчээ.
Орон нутгийн иргэдийн саналаар муслиманы заншил ёсыг эвдэхгүйн үүднээс энэхүү тэмцээний усны хувцастай үзүүлбэрийг хориглосон байна.
Англи, Австрали, АНУ-ын элчийн сайдын яамныхан тэмцээнд оролцох гоо бүсгүйчүүдээ элдэв халдлага, таагүй явдал тохиолдохоос болгоомжилж тэмцээн болох үед авчирсан гэнэ.    
Ямартаа ч сүүлийн жилүүдэд христ болон бусад шашинтнуудын эсрэг хүчтэй тэмцэж ирсэн муслиманчуудын нутагт “Дэлхийн мисс-2013” тэмцээн амжилттай болж өнгөрснийг зохион байгуулагчид онцлон тэмдэглэж байна. Учир нь 2002 онд Балид амиа золиослогч бөмбөг дэлбэлж, гадны жуулчид голдуу 202 хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

No comments:

Post a Comment