Компьютерт бэлтгэсэн аливаа эхийг үйлдвэрт хэвлүүлэхээр шилжүүлэхэд
заавал линк буюу уг эхэд орсон зураг бүрэн бүтэн өөрөөр хэлбэл уг
зургийн талаарх мэдээлэл бүрэн хэмжээгээрээ хавсрагдаж байж сая хэвлэн
олшруулах боломжтой.
InDesign CS2 програмд бэлтгэсэн эхийг хоёр шатаар дамжуулан багцалж боодог бөгөөд үүний үрд үйлдвэрт хэвлүүлэхээр өгч буй файлын хавтас дотор Fonts ба Links гэсэн хоёр дэд хавтас бий болж хавсрагдсан байна (Энэ тухай дэлгэрэнгүйг InDesign CS/CS2-Эх бэлтгэлийн шинэ стандарт номын 346-347-р нүүрээс үзнэ үү). Мөн _shop Imposing гэсэн уг номын InDesign эх ба мөнхүү дагалдах файл нийтдээ энэхүү 4 файл бүрдэж байж сая үйлдвэрт өнгө салгах бүрэн мэдээлэл илгээгдэнэ. Үүний Fonts хавтаснаа уг эхэд ашигласан бүх фонт буюу үсгийн загвар байх бол, Links хавтаснаа уг эхэд орсон бүх зургийг эх хэмжээгээр нь цуглуулсан байгаа. Өөрөөр хэлбэл эдгээр зураг нь мөнөөх линк юм.

Дашрамд өгүүлэхэд InDesign CS2 програмд линкийг Links палитрт тухайн зургийн байрлаж буй нүүрний дугаарын хамт үзүүлэх бол InDesign CS4 програмд үүнийг улам сайжруулан тухайн зургийг жижгээр харуулахын сацуу хэрэв хүсвэл уг зураг өнгөний ямар төлөвт байгааг ч үзүүлэх боломжтой болсон.

Харин MS Word програмд бэлтгэсэн эхийг харахад .doc өртгөтгөлтэй ганц л файл байх тул хэдийгээр уг баримтыг нээхэд зурагнууд харагдах ч линк гэсэн тусдаа хавтас хавсрагдаагүй учир түүнийг өнгө салгалтад оруулан хэвлэх ямар ч боломжгүй. Иймээс эхийг заавал InDesign CS програмд бэлтгэдгийн учир энэ билээ.Өнөөдөр эх бэлтгэлийн наад захын мэдлэггүй зарим хүмүүс үйлдвэрт ном хэвлүүлэхээр авчирж өгөхдөө линкны учрыг мэддэггүйгээс MS Word дээр бэлтгэсэн эхээ л аваад ирж байна. Тэндээс зөвхөн текстийг л авахаас буй линк байхгүй учраас дотор харагдаж буй зургийн мэдээллийг авч түүнийг хэвлэх ямар ч боломжгүй билээ. Түүнчлэн фонтыг хавсаргаагүй тул дараагийн компьютерт уг эхийг шивсэн фонт байхгүй бол тэрээр мөн л танигдахгүй юм.